Шууд Chart

ЦЕГ гэр бүлийн хүчирхийллийг зогсооно

2014-01-02 10:47:51

Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоохын тулд ЦЕГ-т “Хохирогчийг бодитой хамгаалах шинэчлэлийг нэн даруй хийхийг шаардах тухай” албан бичгийг өнгөрсөн сард хүргүүлжээ. Уг албан бичгийн хариуг өнгөрсөн 12  сарын 31-ний өдөр ЦЕГ-аас өгсөн бөгөөд Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох ажлыг эрчимжүүлэх талаар санал боловсруулах шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсгийг ЦЕГ-ын даргын 2013 оны 12 сарын 25-ны өдрийн 733 дугаар тушаалаар байгуулснаа мэдэгдсэн байна.

Нийтэлсэн: О.Энхмаа

ЦЕГ гэр бүлийн хүчирхийллийг зогсооно  
Үзсэн: 1313 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй