
Монгол улсын хүн ам, өсвөр үеийн сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлаар мэргэжлийн болон холбогдох байгууллага хамтран зөвлөмж боловсруулах зорилгоор Монголын Анагаах Ухааны Академи (МАУА) санаачлан Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч мэргэжилтнүүд хамтран “Сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт МАУА, ЭМЯ, СЭМҮТ, АУХ, НЭМҮТ, АШУҮИС, “Ач” АУИС, ШУГТЭ-ийн эмч, мэрэгжилтнүүд, Сэтгэц наркологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн эмнэлэгийн төлөөлөл нийтдээ 60 гаруй хүн оролцов. Хэлэлцүүлгийг МАУА-ын дэд ерөнхийлөгч, академич Л.Лхагва удирдаж, үндсэн илтгэлийг СЭМҮТ-ийн Ерөнхий захирал Л.Насанцэнгэл “Донтох эмгэгийн үеийн тусламж үйлчилгээ” сэдвээр, хавсрага илтгэлийг СЭМҮТ-ийн дэд захирал В.Баярмаа “Өсвөр насныхны сэтгэл хөдлөл, зан үйлийн судалгаа” сэдвээр танилцуулсан.
Илтгэл танилцуулсны дараа МАУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, АШУ-ны доктор, профессор Б.Бурмаажав ‘Өсвөр насныхны сэтгэл хөдлөл, зан үйлийн асуудалд, Донтох эмгэгийн тусламж үйлчилгээний байдал, цаашид авах арга хэмжээ” сэдэвт зөвлөмжийн төслийг танилцуулж, саналыг амаар, бичгээр авсны үр дүнд СЭМ-ийн тусламжийг хөгжүүлэх чиглэлээр:
- Сэтгэцийн эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх
- Үндэсний хэмжээний судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх
- Салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах шаардлагатай гэдэг дээр хэлэлцүүлэгт оролцогчид санал нэгдлээ.
Анагаах ухааны академийн эрдэмтэд сэтгэцийн эрүүл мэндэд анхаарал хандуулна | ||
Үзсэн: 1777 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.