
Урлагтай яриа медиа уран бүтээлчийн цуврал хэлэлцүүлэг боллоо. Улаанбаатар олон улсын медиа урлагийн наадамд оролцож буй Германы уран бүтээлч Alex Damboiane болон түүний эхнэр Хятадын уран бүтээлч Huang Huan нар урлагтай яриа уулзалтад оролцсон юм.
Эдгээр уран бүтээлч нь медиа урлагийн бүтээл туурвидгаараа онцлогтой. Медиа урлагийн бүтээлд кино, гэрэл зураг, архитекторын бүтээл, VR бүтээл зэрэг нь багтдаг аж.
Улаанбаатар олон улсын медиа урлагийн наадамд үзүүлэх уран бүтээлээ уулзалтын үеэр танилцуулсан юм. Тэд уран бүтээлээрээ хүмүүст байгаль орчноо хайрлан энэрэх сэтгэлийг бий болгох хүсэлтэй байдгаа хэлсэн юм.
Хэлэлцүүлгийн үеэр медиа урлагийн бүтээлч Alex Damboiane, “Урлаг бол ямар нэгэн зүйлийн өмнө үүрэг хүлээсэн зүйл биш. Урлаг бол урлагийн төлөө л байдаг зүйл юм” гэлээ.
“Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмыг “Хил хязгааргүй” сэдвийн хүрээнд соёлын олон төрлийг хөгжүүлэх, техник технологийн дэвшилд тулгуурласан дэлхийн шилдэг бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, дүрслэх урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор гурав дахь удаагаа Монголын урлагийн зөвлөлөөс зохион байгуулах гэж байна.
Энэхүү арга хэмжээг өнгөрсөн зургадугаар сарын 28-аас энэ сарын 13-ны хооронд “Үлэг гүрвэлийн төв музей” болон “Playtime” амьд хөгжмийн наадмын үеэр зохион байгуулах юм байна.
Урлагтай яриа медиа уран бүтээлчийн цуврал хэлэлцүүлэг болж байна | ||
Үзсэн: 666 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.