Шууд Chart

МҮЭ сургалтын төвөө шинэчиллээ

2014-01-02 12:45:21

Өнгөрөгч 2013 онд МҮЭ-ийн холбоо ҮЭ-ийн гишүүд болоод хөдөлмөрчдийн сурч боловсрох үйл ажиллагааг дэмжих, тэдэнд хөгжиж дэвших боломж бүрдүүлэх үүднээс сургалтын албаа өргөтгөж, “Хөдөлмөр” сургалтын төв нэртэйгээр шинэчлэн  зохион байгуулжээ. Уг сургалтын төвд  МҮЭ-ийн холбооны ЕНБ-ийн дарга Г.Адъяа, ҮЭХБ-ын газрын дарга Г.Төмөрбат нар 2014 оны эхнээс шинэ дэвшилтэт техник хэрэгсэл ашиглан гишүүд, хөдөлмөрчдөд суурин сургалтын зэрэгцээ явуулын сургалтыг хүртээмжтэй, үр өгөөжтэй явуулж байхыг даалган зөөврийн компьютер, проектор, дэлгэц зэрэг орчин үеийн техник хэрэгслүүдийг гардуулан өгчээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

МҮЭ сургалтын төвөө шинэчиллээ  
Үзсэн: 1070 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй