Шууд Chart

Умард солонгос 10,000 цэргээр цанын бааз бариулав

2014-01-02 13:12:32

Умард Солонгос улс шинэ оны босгон дээр анхны цанын баазынхаа нээлтийг хийлээ. Тус улсын төв телевизийн дамжуулж байгаагаар 2013 оны сүүлийн өдөр болсон нээлтийн ёслолын ажиллагаанд залуу удирдагч КИм Чен Ын тэргүүтэй өндөр дээд албан тушаалтнууд оролцжээ.
 
Энэхүү цанын баазыг Вонсан хотын ойролцоох Машик ууланд барьж байгуулсан байна. Энэ газрын  байгалийн тогтоц, уур амьсгал зэрэг нь цанын бааз байгуулахад хамгийн тохиромжтой гэж үзэн залуу удирдагчийн тушаалаар бүтээн байгуулах ажлыг эхлүүлжээ. 2013 ондоо багтаан ашиглалтанд оруулахын тулд 10,000 цэрэг өдөр шөнөгүй ажилласан аж.
 
Энэхүү амралт, зугаалгын цогцолборт цанын 11 зам, агаарын цахилгаан өргөгч шат, 200 гаруй өрөөтэй тансаг зэрэглэлийн зочид буудалтай. Нээлтийн үеэр залуу удирдагч агаарын өргөгч шатны анхны үйлчлүүлэгч болсон байна. Тэрээр энэхүү цанын баазыг барьж байгуулсан нь гадны жуулчдыг татаж, гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэх замаар эдийн засгийнхаа хөгжлийг тэтгэх зорилготой гэж байгаа ч ажиглагчид үүнийг Ким Чен Ын-ы одоо баримталж байгаа дэглэм бат бөх, тогтвортой болохыг харуулах гэсэн оролдлого гэж үзэж байна.
Нийтэлсэн: Moнголын мэдээ

Умард солонгос 10,000 цэргээр цанын бааз бариулав   
Үзсэн: 1481 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй