![](/uploads/201401/news/thumb/147ecabdf2bbf90121624d0f10bf1fa3_x3.jpg)
“Coal Mongolia-2014” Нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын 4 дэх удаагийн олон улсын чуулга уулзалт энэ оны 2 дугаар сарын 20,21-ний өдөр зохион байгуулагдах гэж байна. Энэхүү чуулга уулзалт нь жил ирэх бүр цар хүрээ нь өргөжин тэлж, олон улсад нэр хүнд нь өссөн монголын нүүрсний салбарын хамгийн том олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэн юм.
Чуулга нь Монгол Улсад хэрэгжүүлж буй нүүрсний хайгуул, олборлолт, боловсруулалтын төслүүдэд хөрөнгө оруулалт татах, нүүрсний салбарын өнөөгийн чиг хандлага, ирээдүйн төлөв байдал, хөрөнгө оруулалт, эрх зүйн орчин, дэд бүтэц, дэвшилтэд техник технологийг нэвтрүүлэх зэрэг олон асуудлыг хөндөж Азийн бүс нутагт Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх үндсэн зорилготойгоор зохион байгуулагддаг билээ.
“Coal Mongolia-2014” чуулганы бүртгэл эхэллээ | ||
Үзсэн: 1576 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.