Шууд Chart

Шувууны H7N9 вирус илэрчээ

2014-01-02 14:09:42

Тайваний эрүүл мэндийн хүрээлэнгийн уламжилж байгаагаар Хятадын эх газраас тус улсад ирсэн жуулчин шувуу томуугийн H7N9 вирусын халдвартай болохыг баталж байна. Энэ нь үхлийн аюултай вирус Тайванд илэрсэн хоёр дах тохиолдол юм. 12 сарын 17-нд Хятадын Жиансу мужаас Тайванд жуулчилж ирсэн 86 настай эрэгтэйд шувууны томуугийн шинж тэмдэг илэрсний улмаас эмнэлэгт хэвтэн, шинжилгээ хийлгэх үед   H7N9 вирусын халдвар авсан нь тогтоогджээ.
 
Халдвар авсан эрэгтэй Тайваньд ирсэн даруйдаа 25 хүний бүрэлдэхүүнтэй аялал жуулчлалын багийнхны хамт тус улсын дурсгалт газруудаар зочилсон байна. Иймд түүнтэй хамт явсан жуулчид энэ вирусын халдвар авсан эсэхийг тогтоохоор ажиллаж байна. Хятадын эх газарт энэ өвчний вирусын халдвар авсан 150 гаруй тохиолдол бүртгэгдээд байна. Тайваны эрүүл мэндийн хүрээлэнгийнхэн сүүлийн тохиолдлоос үүдэн тус улсад шувууны томуугийн вирусын тархалт улам бүр газар авахаас эмээж байна. 
 
Япон улс цөмийн хор хөнөөлийг хамгийн их амссан ч цөмийн эрчим хүчний ашиг тусыг багагүй хүртсэн. Тус улс цаашид цөмийн эрчим хүчийг ашиглах эсэх нь олон хүчин зүйлээс хамааралтай болж байна. Одоогийн байдлаар цунамигийн гамшигт автсан Фукушима Даичи цөмийн байгууламжаас цөмийн түлшийг зайлуулах ажлыг эхлүүлэн, гүйцэтгэж байгаа ч бас нэгэн асуудал ундран гарчээ. Энэ бол цөмийн хог хаягдлыг хаана, хэрхэн яаж устгах тухай юм. Японы засгийн газар энэ тухай асуудлаарх суурь бодлоготоо өөрчлөлт оруулахаар болоод байна.
 
Шинэ бодлого ёсоор, маш өндөр цацраг идэвхит бодис бүхий цөмийн түлшний хог хаягдлыг газрын гүнд булшлахаар шийдвэрлэж, хамгийн тохиромжтой газруудыг жагсаахаар төлөвлөж байна. Тус улсын засгийн газар 2014 ондоо багтааж, энэ асуудлыг шийдвэрлэж чадна гэж найдаж байгаа ч шинжээчид засгийн газрыг үүнд болгоомжтой хандахыг сануулж байгаа аж. Учир нь маш өндөр цацраг идэвхит хорт бодисыг газар нутагтаа булшлахыг ард иргэд бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрөх нь бараг л боломжгүй зүйл юм. Хэрвээ ард иргэдийн дунд энэ айдас газар авбал засгийн газрын төлөвлөж байгаа ажил хэрэгжихэд бэрх болох юм. Иймд Японы засгийн газар хамгийн түрүүнд ард иргэдээсээ цөмийн түлш хэрэглэхийг зөвшөөрсөн дэмжлэг авч, тэдний итгэлийг олж авах хэрэгтэй болохыг эрдэмтэд зөвлөж байна. Гэхдээ Япон улс газар хөдлөлтийн онцгой бүсд оршдог учир газрын гүнд хорт бодис бүхий хог хаягдлыг булшлах нь аюултай бөгөөд өөр боломжит улс орныг хайж болох талтайг ч ажиглагчид тэмдэглэж байгаа ажээ.
 
 
 
Нийтэлсэн: Moнголын мэдээ

Шувууны H7N9 вирус илэрчээ   
Үзсэн: 807 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй