Шууд Chart

Цэргийн үүрэгтэн, офицеруудыг бүртгэнэ

2014-01-02 14:26:51

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудыг энэ оны 1 сарын 06-20-ны өдрүүдэд зохион байгуулах тухай захирамж гаргасан. Уг ажлыг зохион байгуулах хэсэг нь дүүрэг хороодод цэргийн бүртгэлийн ажлыг хүн амын тоо бүртгэлтэй нягт уялдуулан зохион байгуулах бөгөөд бүртгэл явуулахад шаардлагатай автомашин, ажлын байр, хүн хүчийг гарган ажиллуулах, цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийн ажлыг Засаг захиргааны анхан шатны нэгж хороон дээр төвлөрүүлэн зохион байгуулах ажээ. Ажлын хэсгийн хуралдаан маргааш буюу 01  сарын 03-ны өдөр 09:00 цагт   НЗДТГ-ын А танхимд болно.

Нийтэлсэн: О.Энхмаа

Цэргийн үүрэгтэн, офицеруудыг бүртгэнэ  
Үзсэн: 923 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй