Шууд Chart

Хан-Уул дүүрэг "Жишиг цэцэрлэгт хүрээлэн"-тэй боллоо

2018-07-04 13:38:39

Хан-Уулчууд  “Эко дүүрэг” болох зорилтын хүрээнд  Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ-ын санаачлагаар 120 мянгатын автобусны буудлын хойно 2,2 га талбайд ногоон байгууламжтай таван тивийн 41 төрлийн 200 гаруй ан амьтадын баримал хөшөөтэй Нийслэлд жишиг болох “Шинэ Хан-Уул” цэцэрлэгт хүрээлэнг шинэчлэн байгууллаа.

Мөн хад чулууг ашиглан байгалийн тогтоцыг харуулсан хэсгүүдийг бий болгож, ногоон байгууламж, усан оргилуур, хүрхрээ, дугуйн болон тэшүүрийн зам, хүүхдийн тоглоомын талбай бүхий цогц эко цэцэрлэгт хүрээлэнтэй боллоо.

Тус цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд ургаж байгаа мод бут сөөг нь 50 гаруй жилийн настай бөгөөд шинэчилсэн тохижилтын ажлын хүрээнд гоёл чимэглэлийн зориулалттай мод бут болон ховор эмийн ургамалтай гэдгээрээ онцлог.

Цэцэрлэгийн баримлуудыг эвдэлж сүйтгэх, хулгайлах зэргээс сэргийлэх үүднээс камерийн хяналтыг сайжруулж, цэцэрлэгт хүрээлэнг бүхэлд нь хянах камержуулалт болон услалтын  иж бүрэн системийг шинэчлэн хийсэн байна.

Түүнчлэн Хан-Уул дүүрэг “Эко дүүрэг” болох зорилтын хүрээнд энэ ондоо багтаад дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу Чингис хаан ОУ-ын нисэх буудлын хойд талд төв зам дагуу 4 улиралын жишиг цэцэрлэгт хүрээлэнтэй болохоор төлөвлөн ажиллаж байна.

Хүний гар сүйтгэчихгүй л бол бороо болон наранд өнгөө алдаж мууддаггүй нийлэг пластик материалаар хийгдсэн ан амьтдынхаа барималуудыг эвдэж сүйтгэхгүй, ариг гамтай байлгахыг санаачлан хэрэгжүүлсэн Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ-ын ажилчид иргэддээ уриалж байна.

 







































Нийтэлсэн: У.Баярсайхан

Хан-Уул дүүрэг "Жишиг цэцэрлэгт хүрээлэн"-тэй боллоо  
Үзсэн: 1652 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй