
Өнгөрсөн Мягмар гарагт буюу 12 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1-р хороо буюу ЗЦГ-ын орчимд байдаг дулааны худагт гал гарчээ. Тус галд хэн болох нь тодорхойгүй эрэгтэй хүн өртөж нас барсан байна. Харин талийгаачтай хамт галд өртсөн оршин суух тодорхой хаяггүй 34 настай, эрэгтэй иргэн Б-г цагдаагийн дэд ахлагч М.Сундуйжав гаргаж амь насыг нь аварчээ. СБД-ийн цагдаагийн1-р хэлтэст тус хэргийг шалгаж байгаа ажээ.
Баярын өдөр хүний амь эрсэджээ | ||
Үзсэн: 799 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.