Шууд Chart

Заг сумын иргэд Эх булаг хэмээх газрынхаа төлөө тэмцэж байна

2018-07-04 15:53:06

Баянхонгор аймгийн Заг сумын иргэдийн төлөөлөгчид өнөөдөр нутгийнхаа Эх булаг хэмээх газарт хоёр жилийн өмнөөс алт олборлохоор завдсан “Централ Эшиа Майнинг”-ийн эсрэг хэвлэлийн бага хурал хийв.  

“Централ Эшиа Майнинг” компанийн удирдлагууд Баянбулаг багийн иргэдтэй 27 удаа уулзахдаа мөнгө төгрөг өгөхөөр амалж байсан ч тэд эрс эсэргүүцсээр байв.

Нутгийн иргэдийн амь тавин хамгаалж буй Эх булаг гэх газар нь Заг, Байдрагийн гол бүр цаашлаад Бөөнцагаан нуурын ундаргыг таслах магадлалтай болоод байгаа гэнэ.

Мөн одоогийн байдлаар Баянхонгор аймгийн Шар усан гол, Байдрагийн Мандалын гол, Цагаан туруут гэсэн гол ширгэжээ.

Хэрвээ Эх булаг хэмээх газарт алт олборловол усны ундрага үгүй болж ерөнхийдөө Монгол орны баруун хэсэг хуурайших магадлалтай гэдгийг нутгийнхан онцолж байлаа.  Тиймээс Заг сумынхан нутаг усныхаа төлөөх тэмцлээ тууштай хийнэ гэдгээ мэдэгдэв.

Б.Сэргэлэн

Нийтэлсэн: У.Баярсайхан

Заг сумын иргэд Эх булаг хэмээх газрынхаа төлөө тэмцэж байна  
Үзсэн: 684 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй