Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2018-07-05 11:01:44

Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу долдугаар сарын 5-ны өдөр тутмын сониннуудын онцлох мэдээний тоймыг хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы  энэ өдрийн дугаарт “Есөн хөлт цагаан туг залах торгон цэргүүдийн бэлтгэл жигдэрчээ”, “Ё.Баатарбилэг: Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх нь зөв. Цаг алдах хэрэггүй”, “Доктор У.Тунгалаг: Бэлчээр эзэнгүйдэх буюу шинжлэх ухааны хэлээр “нээлттэй, хэнийх ч биш” систем бий болж, үнэт нөөц доройтож байна”, “Бавуугийн Лхагвасүрэн: Хүүхдүүдийнхээ нүдэнд хэд хоног ч гэсэн харагдах сан гэж залбирч байна” ярилцлага, “Дэлгүүрээс зайрмаг авахаар замын хажууд явж байсан хоёр хүүхдийг дайрч амь насыг нь хохироожээ” зэрэг нийтлэл багтсан байна.

“Зууны мэдээ” сонин өнөөдрийн дугаараас та  гурав хуваагдлаа”, “Ч.Энх-Амгалан: Хуванцар саванд халуун хоол хүнс хадгалахыг хориглодог”, “Ө. Энхтүвшин: Допингийн асуудалтай бөхчүүдийг барилдуулахгүй”, “Арчаагүй биднийг ичээж буй “Африкийн арслан улс”-ууд ”, “Азийн орнууд гамшгийн эрсдэлийг бууруулах туршлага солилцов”, “Б.Батболд эмч: Галт тэрэгтэй зүйрлэвэл, замаасаа гарч, онхолдсон эрүүл мэндийн салбар” зэрэг нийтлэл, ярилцлагыг уншаарай.

“Өнөөдөр” сонин энэ өдрийн дугаартаа “БОАЖ-ын  сайд байгаль орчны эсрэг ажилласан уу”, “Хонгорынхоо хэввлийг ухагсад ба усны төлөөх уурссан тэмцэл”, “Ундаанд яагаад татвар ногдуулах ёстой гээч”, “Эзэнгүй зэвсэг иргэдийг анаж байна”, “Хөдөө аж ахуйн шинэлэг технологийг танилцууллаа, ”, “Трампыг шүүмжилж үл болно” зэрэг нийтлэл мэдээллийг нийтэлжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 597 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй