Шууд Chart

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамгаалах хууль хэрэгжиж эхэлнэ

2014-01-02 15:35:41

Өнгөрсөн оны хоёрдугаар сард батлагдсан Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль энэ оны 1 дүгээр сараас хэрэгжиж эхлэх юм. Нэмэлт өөрчлөлт оруусан хуулиар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд дотоодын рашаан, сувилалд дараалал харгалзахгүйгээр сувилуулах, сэргээн засах үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх, эмнэлгийн магадлагаагаар усан эмчилгээ хийлгэхээр бол эмчилгээний зардлын 70 хувийг нөхөн олгох зэрэг хөнгөлөлт, боломжуудыг эдлэх ажээ. Мөн сэргээн засах үйлчилгээ үзүүлдэг байгууллагын үйлчилгээний болон эдгээр байгууллагад тавих стандартыг эрүүл мэндийн, боловсролын болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас хамтран боловсруулж, Стандартчиллын төв байгууллага батлах, зэрэг заалтуудыг нэмсэн юм.

Нийтэлсэн: О.Энхмаа

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамгаалах хууль хэрэгжиж эхэлнэ  
Үзсэн: 871 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй