![](/uploads/201401/news/thumb/0afe77ad139a391968f862644ae058c9_x3.jpg)
Шанхай хотод болсон шинэ жилийн баярын марафон гүйлтэд оролцсон тамирчид агаарын бохирдлоос үүдэн амны хаалттай оролцжээ. Агаарт хуримтлагдсан тоосонцорын хэмжээ үзэгдэх орчинг муутгаж, амьсгалахад бэрх болгосон ч уг ажиллагаанд оролцсон 10,000 гаруй гүйгч 10 км замыг амжилттай туулсан байна.
Өглөө 08 цагт эхэлсэн уралдааны үеэр агаар дах бохирдлын түвшин нэг куб метрт 121 микрограмм байжээ. Хэрвээ Японд агаарын бохирдол ийм түвшинд хүрсэн бол ард иргэдээ гэрээсээ гарахгүй байхыг сануулдаг байна. Өнгөрсөн 12 сард Шанхай хотод агаарын бохирдлын түвшин 1 куб метрт 447 микрограмм хүрч, зургаадугаар сараас хойш хамгийн дээд цэгт хүрсэн байна. Марафонд оролцсон гүйгчид утаанд түүртэн бухимдахын оронд ирж байгаа шинэ онд агаарын бохирдлоосоо салж, цэнхэр тэнгэр дор амны хаалтгүй уужим амьсгалах өдөр ирнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ.
Агаарын бохирдлоос үүдэн амны хаалттай марафонд оржээ | ||
Үзсэн: 1343 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.