![](/uploads/201401/news/thumb/82e5d678caa80a3c35e22bea0fa7b50a_x3.jpg)
АНУ-ын Колорадо мужид марихуан буюу мансууруулах үйлчлэл бүхий өвс худалдаалах албан ёсны эрхтэй анхны дэлгүүр нээлтээ хийлээ. Марихуан нь мансууруулах үйлчилгээтэй тул эмнэлгийн зориулалтаас бусад үед хэрэглэх, худалдаалахыг хориглодог байсан ч Вашингтон муж анх удаа 21-ээс дээш насныхан эмнэлгийн бус тайвшрах, зугаацах зориулалтаар мариухан хэрэглэхийг 2012 оны сүүлээр зөвшөөрч байсан бол үүний дараа Колорадо муж зөвшөөрсөн хууль баталснаар 2014 оны босгон дээр улсдаа хамгийн анхны мариухан худалдаалах эрхтэй дэлгүүрийг нээж байна.
Энэ дэлгүүрээр үйлчлүүлж байгаа иргэд сэтгэл өндөр байна. Учир нь Америкт Вьетнамын дайнаас хойш PTSD буюу сэтгэл хөдлөл, зан үйлийн хямралд орж, сэтгэл санаа нь тогтворгүй болсон иргэдийн хувьд өвчнөө түр мартаж, тайвшрах ганц арга бол мариухан хэрэглэх явдал байжээ. Үүнийг хуулиар хориглодог байх үед хууль бус жижиглэнгийн наймаачид өндөр үнээр дамлах, олдохгүй байх зэрэг бэрхшээлүүд их тохиолддог байсныг хэрэглэгчид ярьж байна. Марихуаны хэрэглээг хуулиар анхлан зөвшөөрсөн Вашингтон муж энэ оны дундуур энэ өвсийг худалдаалах албан ёсны зөвшөөрөлтэй дэлгүүрийг нээхээр төлөвлөж байгаа бол Уругвай улс өнгөрсөн сард мөн ийм төрлийн хуулийг баталжээ.
Мариухан албан ёсоор зарж эхэлнэ | ||
Үзсэн: 2325 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.