Шинэ оны босгон дээр олон арван хүний аминд хүрсэн дэлбэрэлтүүд ар араасаа гарсан ОХУ-ын Волгоград хотод тус улсын ерөнхийлөгч Владимир Путин зочилж, амь үрэгдэгсдийн дурсгалд хүндэтгэл үзүүлжээ. Мөн энэ үеэр шархадсан иргэдтэй уулзаж урмыг үг хэлсэн байна.
Тэрбээр хотын захиргааныхантай уулзах үеэрээ энгийн ард иргэд, ялангуяа хүүхэд эмэгтэйчүүд рүү чиглэсэн террорист халдлага үйлдэгчдийг хэрхэвч зүгээр өнгөрүүлж болохгүй. Тэдний цаана байгаа гэмт этгээдүүдийг илрүүлж, ард түмнийхээ аюулгүй аж төрөх нөхцөл боломжийг бүрдүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон юм. Хэрэг гарсан Волгоград хот нь ирэх сард өвлийн олимпийн наадам зохион байгуулагдах Сочи хотоос ердөө 700 км-ийн зайд оршдог бөгөөд олимпийн үеэрх аюулгүй байдлыг хангахад бүх анхаарлаа хандуулахыг зарлиг болгоод байгаа. Тэрээр шинэ жилийн үдэш ард иргэддээ хандан хэлсэн үгэндээ ч энэ тухай дурьдаж, Оросын ард түмэн терроризмыг устгахаас нааш тэдний эсрэг тэмцлээ зогсоохгүй гэсэн юм.
Волгоград хотод өнгөрсөн Ням, Даваа гарагт ердөө 24 цагийн дотор нийт 34 хүний аминд хүрсэн дэлбэрэлтүүд болсон юм. Галт тэрэгний буудалд гарсан дэлбэрэлтийг амиа золиослогч этгээд үйлдсэн бол тройлебусанд гарсан дэлбэрэлт тэсрэх бөмбөг суурилуулснаас үүджээ.
Владимир Путин амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэлээ | ||
Үзсэн: 1100 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.