
Мэргэн буудагч Доржсүрэнгийн Мөнхбаярын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр “Барселона-1992” олимпийн наадмаас хүрэл медаль хүртсэн хамгийн анхны буудагч бөгөөд хамгийн анхны Монгол эмэгтэй тамирчин билээ. Түүнчлэн “Бээжин-2008” олимпийн наадмаас мөн хүрэл медаль хүртсэн гавьяаттай тамирчин юм. Тэрбээр 1969 оны энэ өдөр Улаанбаатар хотод төржээ.
1975 онд чөлөөтийн домог З.Ойдов гуайн хүртсэн олимпийн төрлийн дэлхийн аваргын эрхэм цолыг 23 жилийн дараа өнөөх өлзий хишигт Барселона хотоос “зулгаасан” гавъяатан юм.
Өдгөө Германы Мюнхен хотноо бааварт "Бавария”, бахархалт Беккенбауэр нартай нэг багт харъяалагддаг билээ. Түүнчлэн Энэтхэгийн Бангалоре хотод саатаж, мэргэж буучдад нь зөвөлгөө өгдөг юм.
Мэргэн буудагч Д.Мөнхбаярын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна | ||
Үзсэн: 953 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.