Шууд Chart

Монголын боксчид тэргүүллээ

2018-07-09 10:23:21

Тайланд Улсын нийслэл Бангкок хотод болсон боксын олон улсын “А” зэрэглэлийн нээлттэй тэмцээнд хүчээ сорьсон Монголын боксчид хоёр алт, нэг хүрэл медаль хүртжээ. 26 орны боксчид оролцсон 'THAILAND OPEN' олон улсын тэмцээн зургадугаар сарын 28-аас долдугаар сарын 6-ны хооронд болж, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Д.Батсүрэнгээр удирдуулан оролцсон Монголын баг тэргүүн байрыг эзэллээ.

ОУХМ Б.Чинзориг 64 кг-д, ОУХМ Х.Энхдэлгэр 56 кг-д тус тус алтан медаль медалийн эзэн болсон бол 60 кг-д Б.Мишээлт хүрэл медаль хүртжээ.

Тус тэмцээн үеэр AIBA буюу Олон улсын боксын холбооны 3 од олгох шалгалт болсон бөгөөд AIBA 2 одтой шүүгч О.Мандахбаяр, Г.Бадрах нар оролцож шалгалтаа амжилттай өгсөн байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын боксчид тэргүүллээ  
Үзсэн: 732 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй