Шууд Chart

Наадмаар эрүүл мэндийн байгууллагууд 24 цагаар бэлэн байдалд ажиллана

2018-07-10 09:51:09

ЭМЯ-наас баяр наадмын үеэр эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдал, эрүүл мэндийн эрсдэлгүй баяр, наадмыг тэмдэглэх талаар мэдээлэл хийлээ.

Баяр наадмын үеэр  Эрүүл мэндийн яамны 11-323002, Нийслэлийн эрүүл мэндийн газрын 11-320981 дугаарын утсаар, иргэдээс мэдээлэл хүлээн авч, 24 цагийн турш хариуцлагатай жижүүр ажиллаж  холбогдох арга хэмжээг авч, шийдвэрлэж ажиллана.

Түүнчлэн 2018 оны 7 дугаар сарын 11-нээс 7 дугаар сарын 16-ны өдрийн  10-14 цагийн хооронд Шүд, эрүү, нүүрний төв, дүүргийн Эрүүл мэндийн төвийн шүд, дотор, мэс засал, гэмтлийн кабинет, өрхийн эрүүл мэндийн төвүүд ажиллах юм.

Баяр наадмаа эрүүл мэндийн эрсдэлгүй тэмдэглэн өнгөрүүлэх, ялангуяа хоолны хордлого, осол гэмтэл, үер усны аюул, наршилтаас сэргийлэх цуврал зөвлөмжүүдийг хэрэгжүүлж баярлахыг ЭМЯ-наас анхааруулж байна.

Сүүлийн үед галзуу өвчний сэжигтэй чоно, үнэг, мануул зэрэг зэрлэг амьтдад хазуулж ноцуулах тохиолдол Сэлэнгэ, Говь-Алтай, Өмнөговь аймгуудад гарч байгаа учраас малчид, хөдөө орон нутагт амарч байгаа иргэдийг ой, хээрээр ганц нэгээрээ явахгүй байх, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй, эцэг эх, асран хамгаалагчдыг анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүллээ.

 


Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Наадмаар эрүүл мэндийн байгууллагууд 24 цагаар бэлэн байдалд ажиллана  
Үзсэн: 1503 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй