Шууд Chart

Бөөрний эмгэг өвчний тухай

2014-01-03 10:02:29

Бөөрний тэвшинцэрт том, жижиг янз бүрийн хэмжээтэй чулуунууд (элсэн чулуу ч гэж нэрлэдэг) үүссэн байх нь түгээмэл. Эдгээр чулуунууд нь найрлагын хувьд янз бүр. Чулуу үүсдэг гол шалтгаан нь бодисын солилцооны алдагдал юм.  Ингэж өвчилсөн хүмүүс мөн хөшөнгө буюу нэгэн төрлийн үе мөч хөших өвчтэй байх нь түгээмэл. Учир нь энэхүү шээсний хүчлийн давс нь үе мөчинд хуримтлагддагтай холбоотой. Шээсний хүчлийн давс ихдэх нь хүнс тэжээлтэй голдуу хамааралтай байдаг. Мах, шоколад, какао, кофе, бууцай, буурцаг зэргийг ихээр хэрэглэх үед шээсний бүтцэд өөрчлөлт орж, шээсний хүчлийн давс нэмэгддэг. Чулууны найрлага янз бүр. Ихэнх хүнийх хурган чихний хүчлийн давс ихтэй байхад зарим нь фосфорны хүчил (фосфат) ихтэй эсвэл уургийн найрлага дахь цистин хэмээх бодис ихтэй байх жишээний. Өөрөөр хэлбэл юу идэж уухаас их шалтгаална. Аливаа хүнсийг удаан хугацаагаар дангаар нь хэрэглэх нь энэхүү чулуу үүсэхтэй холбоотой. Иймд аль болох төрөл бүрийн хоол хүнсийг хольж, сольж хэрэглэж байх хэрэгтэй. Чулуу ихэвчлэн давсганд үүсч, томроод, дараа нь бөөрөнд очдог. Бөөр чулуужих энэ өвчин нь чулууны хэмжээ, хэлбэр, найрлага, чулуу хаана үүссэн, мөн хүндрэл нь хэрхэн явагдаж буй зэргээс хамааран ялгаатай байдаг. Заримдаа чулуунууд бие организм дотор “тээвэрлэгдэж” байгаад өөр өвчин эмгэг үүсгэх суурь шалтгаан болдог. Явц эхний шатандаа өвчтөнд мэдрэгдэхгүй ч, үе үе бүсэлхий хавиар битүү, хатгаж өвдөх зэргээр хааяа илэрнэ. Их хүндэрсэн тохиолдолд давсагны орчмоор тэсэхийн аргагүй өвдөж, багахан хөдөлгөөн хийхэд л эвхэрч унатал татаж, энэ нь хэдэн цагаар үргэлжилнэ. Үүнийг бөөрний колик гэж анагаах ухаанд нэрлэдэг. 

 
Нийтэлсэн: О.Энхмаа

Бөөрний эмгэг өвчний тухай  
Үзсэн: 3663 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй