
Өнгөрсөн 12 дугаар сард баталсан Хилийн боомтын тухай хууль энэ оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх юм. Ингэснээр Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн шалган нэвтрүүлэх албаны зарим чиг үүрэг Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газарт шилжин, тус газар Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар болох ажээ. Шинээр байгуулагдах Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний байгууллага нь улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган, нэвтрүүлж бүртгэлийн нэгдсэн сан байгуулах үүрэг хүлээж байна. Тус байгууллага Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн газартай хамтран гадаадад зорчиж буй Монгол Улсын иргэдийн эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, манай улсад зорчиж буй гадаадын иргэдийг улсын хилээр нэвтэрснээс эхлэн буцаж гарах хүртэл хяналт тавих боломж бүрдэж байгаа юм.
Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газартай боллоо | ||
Үзсэн: 1422 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.