
Өчигдөр буюу 1 сарын 02-нд Мэдээлэл шуурхай удирдлагын төвд иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 12886 мэдээлэл ирж бүртгэгдсэн байна. Үүнээс 101,105 дугаар-862, 102 дугаарт-6449, 103 дугаарт-5575 хандалт иржээ . Эдгээр дуудлагуудыг дотор нь ангилбал зам тээврийн 298, түргэн тусламжийн 828, гал түймэр, гамшгаас хамгаалахын 15, гэмт хэргийн шинжтэй зөрчлийн 2072 дуудлага байсан байна. Мөн нийт 51 хэрэг бүртгэгдсэн бөгөөд нийслэлийн хэмжээнд золгүй байдлаар 13 иргэн, хөдөө орон нутагт 3 иргэн амь гасаа алдсан байна хэмээн ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс мэдээллээ.
Золгүй байдлаар 13 иргэн амиа алджээ | ||
Үзсэн: 1069 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.