
Нийслэлийн Засаг даргын захирамжаар Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас хөрөнгө гаргаж нийслэлийн ерөнхий боловсролын есөн сургуульд тус бүрт нь 90 сая төгрөгийн үнэтэй автобус олголоо. Сурагчдын автобусыг “Хьюндай” компани нийлүүлсэн байна. Манай улсын эрс тэс уур амьсгалд зориулж автобуснуудад тусгай тоноглол хийсэн аж. Нэмэлт халаалт тавьж, мөн үйлдвэрээсээ дан шилтэй гардаг ч хүйтний улиралд цантахгүйг нь тооцоолж давхар цантдаггүй шил хийжээ. Энэ удаагийн 9 автобусыг сурагчдын автобус зайлшгүй шаардлагатай байгаа СБД-ийн 35, 71 дүгээр сургууль, ХУД-ийн 7, 26 дугаар сургууль, ЧД-ийн 117 дугаар сургууль, СХД-ийн 67, 122 дугаар сургууль, БГД-ийн 19 дүгээр сургуулиудад хуваариллаа. Тооцоогоор шинэ автобуснууд ажилд гарснаар 2621 хүүхэд хүлээхгүй, даарахгүйгээр сургуульдаа явах боломжтой болж байгаа юм. Автобуснууд өдөрт 402 км-ийг туулж Бэлх, Сэлхээс эхлээд Шарга морьт, Морингийн Даваа, Био комбинат, Монос, Тахилт, Эмээлт, 22-ын товчоо хүртэл маршрутаар сурагчдыг сургууль гэр хоёрынх нь дунд тээвэрлэх ажээ.
Алслагдсан сургуулийн сурагчид автобустай боллоо | ||
Үзсэн: 784 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.