Шууд Chart

273602 хуурамч дуудлага өгсөн байна

2014-01-03 12:44:14

ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төв иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчил, гал түймэр, гамшиг осол, эмнэлэгийн яаралтай тусламжийн дуудлагын талаар тусгай дугаарын утаснуудад нийт 3128034 удаа залгаж холбогдсоноос 102 дугаарт 1576468, 103 дугаарт 1283914, 101, 105 дугаарт 267652 удаа холбогдож, нийт 755433 дуудлагыг шийдвэрлэсэн байна.       

Шуурхай удирдлагын хэлтэс /102/:

102 тусгай дугаарын утсанд иргэд, байгууллагаас нийт 1708351 удаагийн хандалт хийгдсэнээс 1576468 буюу 92,3 хувьд нь хариу өгсөний 1328649 буюу 77,8 хувьд нь шууд, 247819 буюу 14,5 хувь нь хүлээлгийн горимоос холбогдож, гэмт хэрэг, хэв журмын зөрчлийн 516221 мэдээлэл хүлээн авч, Жижүүрийн шуурхай удирдлага зохицуулалтын төв, нутаг дэвсгэрийн цагдаагийн хэлтсүүдэд дамжуулсан байна.

 
Шуурхай удирдлагын хэлтэс /101, 105/:
101,105 тусгай дугаарын утсанд нийт 282993 удаа хандсанаас 267652 утасны дуудлаганд хариу өгсөний 257137 буюу 90,9 хувьд нь шууд, 10515 буюу 3,7 хувьд нь хүлээлгийн горимоос холбогдож гамшиг осол, гал түймрийн нийт 4559 дуудлага бүртгэгдэж, дуудлагын дагуу шуурхай удирдлага, зохицуулалт хийсэн байна. Галын шинжээчид 1903 хэргийн газрын үзлэгт оролцож, цагдаагийн болон Онцгой байдлын байгууллагаас 603 шинжилгээ хийлгэх тогтоолыг хүлээн авч 600 дүгнэлт гаргасан байна. Гал түймрийн маргаантай таван удаагийн шүүх хуралд оролцжээ.
 
 Шуурхай удирдлагын хэлтэс /103/:
103 тусгай дугаарын утсанд нийслэлийн иргэдээс нийт 1372710 хандалт хийгдсэнээс1283914 хувь буюу 93,5 хувьд нь хариу өгсөний 1094136 буюу 79,7 хувь шууд, 189778 буюу 13,8 хувьд нь хүлээлгийн горимоос холбогдож, 234652 дуудлага мэдээлэл хүлээн авч, шуурхай удирдлага зохицуулалтаар хангаж ажилласан байна.            
 
       Мөн тоглосон дуудлага 273602, андуурч залгасан 368646, дуудлага эргэж лавлаж шаардсан 167276, холболтын алдаа 351446, давхардсан 18613 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна хэмээн ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс мэдээллээ.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

273602 хуурамч дуудлага өгсөн байна  
Үзсэн: 1081 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй