Шууд Chart

Ойн сан бүхий газарт зөвшөөрөлгүй суурьших хориотой

2018-07-17 10:25:26

Ойн сан бүхий газраас 100 метрээс доошгүй зайд иргэн, аж ахуйн байгууллага үйл ажиллагаа явуулах болон суурьшихыг хуулиар хориглосон байдаг. Харин хүний хөл, дуу чимээнээс хол, цэвэр агаартай зэрэг шалтгаанаас үүдэн иргэд ногоон бүсий ой, усны сав бүхий орчинд газар өмчлөн авсаар байна.

Улаанбаатар хотын уушги нь болсон ой модоо бид хайрлаж, хамгаалах ёстой. Гэтэл өнөөдөр хүссэн нэг нь ой модон дунд хашаа хатгаж, модыг нь авч хаяад байшин барьж, жорлон ухаж байна.

Ингэснээр ой модны амьтад дайжиж, ургамлын амьдрах орчин үгүй болж байгаа юм. Энэ бол нийтийн өмчийг нэг хэсэг хүмүүс өөрийн тав тухтай, эрүүл аж төрөх орчноор үгүй хийж байгаа амин хувиа бодсон үйлдэл.

Одоогоор нийслэлийн хэмжээнд ногоон бүсэд суурьшсан 10 мянга гаруй айл өрх байна. Мөн нийслэлийн сонгинохайрхан дүүрэгт гэхэд ногоон бүсийн 2400 гад 1780 гаруй иргэн, аж ахуйн нэгж суурьшжээ.

Тэдний 1500 орчим нь Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газарт газар өмчилж бас эзэмшжээ. Ингэхдээ нийслэлийн ногоон хөгжил байгаль орчны газрын үндэслэлээр нийслэл болон дүүргийн засаг даргын захирамжаар газар олгосон гэж байлаа. Харин ой модон дунд хууль бусаар суурьшсан иргэдийн байшин барилгыг буулгах уу, газрын эрхийг хүчингүйд тооцох уу, өөр газар нүүлгэн шилжүүлэх үү зэрэг асуудал гарч ирж байгаа юм.

Энэ талаар холбогдох байгууллагынх нь тодорхой арга хэмжээ авч байгаа гэв.

Б.Сэргэлэн

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ойн сан бүхий газарт зөвшөөрөлгүй суурьших хориотой   
Үзсэн: 2240 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.179.27.xxx] 2018-07-18 09:24
Ойн ба гол горхи ойр тэдэн м гэж заасан хууль соц_ нийгэмтэйгээ үгүй болсон юм биш үү.Гол устай нь хэдэн бургастай нь хашаад авчихсан хүмүүст ямар хууль үйлчилдэг юм бэ? Байгал орчин газрын албаны нөхдүүд сохор юм уу эсвэл өөрсдөө амьдардаг байх.
Зочин [202.179.27.xxx] 2018-07-18 09:16
ХУУРАЙ МУХАРЫН АМАНД ОДОО ОЙ МОД ГЭЖ БАЙХГҮЙ ГУДАМЖ ЗАМГҮЙ ГЭР ХОРООЛОЛ БИЙ БОЛСОН.МОД ТАЙРЧ БАЙШИНГАА БАРИЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ОДОО ЯАХ ВЭ?
Зочин [202.179.27.xxx] 2018-07-18 09:12
Хууль нь гуйл болсон улсад хаан ч амьдарсан яадаг юм. Үерийн аман дээр буугаад урсаж үхсэнч ой модон дотор сууршиад шатаж үхсэн ч хэнд хамаатай юм бэ? Хэн бэ гуайч ирээд яаж ч чадахгүйгээс хойш насаараа барцаад л суугаад байна даа
зочин [202.70.34.xxx] 2018-07-25 13:08
Нийгэм гэдэг чинь хүмүүсийн харилцаа холбоо хамааралаас л үүсэж байгаа зүйл шүү дээ. Иймээс хүн бүр дор бүрнээ хичээх юм бол арай өөр үр дүнд хүрнээдээ?! Тийм байхад ийм буруу шаасан үзэлтэй байвал өөдлөхгүй нь лавтай?
зочин [103.212.117.xxx] 2018-07-18 08:56
Энэ замбараагаа алдаж байгаа шүү Тэр Гүнтийн давааны энгэр араар дүүрэн л модон дотор хашаа гэрүүд бариад эхэлсэн сүйтгэж байгаашдээ эртхэн арга хэмжээ авахгүй бол одоо улам олшрох хандлагатай болж аюул дагуулах хэмжээнд хүрсэн шүү эрхэм хариуцлагатнуудаа
Зочин [202.131.225.xxx] 2018-07-18 08:44
Эдгээр айлууд харин ч модоо сайн хамгаалж байгаа гэж бодож байна. Хашиж буугаагүй бол манайхан аль хэдийн уулыг нүцгэлээд орхисон байх байсан. Соц-ын үед л хойшоогоо зуслангийн бүс байсан айлууд амьдарч байсан. Модоо тайраад гал алдаад байсныг нь санахгүй л юм.
Зочин [182.160.3.xxx] 2018-07-17 23:10
Ой дотор ядарсан иргэд гэрээ барьдаггүй, задрсан луйварчид л гэр, хашаа барьдаг. Үүнийг Шаргаморьтын зуслангийн уд энгэрээр харж болно. Эгэлжирийн иргэд бол харин байгаль эхдээ хайртай, монгол ёсоо сахьдаг юм шүү.
Зочин [182.160.33.xxx] 2018-07-17 23:04
bitgii huz.tegeed huduunii hoguudiig dagaad uulan deer baishingaa barih uu,hiih ajilaa olj hii
ӨӨРСДӨӨСӨӨ ЭХЛЭЭД ХУУЛИА ДАГА. [124.158.77.xxx] 2018-07-17 20:30
БИТГИЙ ЯДАРСАН ИРГЭД РҮҮ ДАЙРААД БАЙ. ГАЗАР УХАЖ БАЙГАА НИНЖАА НАРАА ЦЭГЦЭЛ. ТУУЛ ГОЛЫН ЭРГЭН ТОЙРОН БАРЬСАН ТЭР ОЛОН ДАВХАР БАЙШИН БАРИЛГАА ЯАХ ГЭЭВ, НУРААЧИХ ТЭГВЭЛ ИРГЭД ДАГААД Л ГАЗРАА ӨГӨХ БАЙХ. ТӨРД СУУЖ БУЙ ХУУЛЬ ЗӨРЧИГЧИДДӨӨ ЭХЛЭЭД АРГА ХЭМЖЭЭ АВЧИХ, ЭХ ОРНЫ МИНЬ БАЯЛАГЫГ ЗАРЖ ИРСЭН ЛУЙВАРЧИДДАА АРГА ХЭМЖЭЭ АВЧИХ, ОФШОР ДАНСЫГ ОРУУЛЖ ИР, ТЭГСЭН ХОЙНО ЧИНЬ ИРГЭД ТА БҮХНЫГ ДАГАХ БОЛНО. ЯГ ҮНЭНДЭЭ ТЭР ОЙ ДОТОР ЧИНЬ ДАРГА ТӨРИЙН АЛБАНЫХАН Л ГАЗАР АВСАН ШҮҮ ДЭЭ.УУЛЫН АМЫГ БҮР ТЭР ЧИГЭЭР НЬ МОДТОЙ, УСТАЙ НЬ ХАШИЖ АВСАН БАЙГАА. БИТГИЙ ГАНЦ НЭГЭЭРЭЭ БАЙГАА ИРГЭД РҮҮ ДАЙРААД БАЙ. НИЙЛЭЭД ТЭМЦЭНЭ ШҮҮ.
Зочин [103.26.192.xxx] 2018-07-17 17:44
Хамгийн гол аюул нь "зөвшөөрөл" гэдэгт байгаа юм. Зөвшөөрчихөөр суурьшиж болдог гэдэг чинь л авилгын эх уурхай байхгүй юу.
Зочин [103.229.122.xxx] 2018-07-17 16:13
МОПЫГ НЬ ТАЙРЧИХВАЛ ЗҮГЭЭР ҮҮ? ХА ХАХ АХ.

Бидэнтэй нэгдээрэй