Шууд Chart

Баяр наадмын үеэр 336 эх амаржиж, 191 хүү, 146 охин мэндэлжээ

2018-07-17 13:05:00

2018 оны долоодугаар сарын 11-15-ны 17:00 цагийн байдлаар улсын хэмжээнд түргэн тусламжийн 4750 дуудлага ирсний 83 хувь, насанд хүрэгчдийн, 17 хувь хүүхдийн дуудлага эзэлсэн байна.

Эмнэлэг, төвүүдийн яаралтай тусламжийн тасгаар 7099 үйлчлүүлэгч эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ. Нийт 336 эх амаржиж, 337 амьд төрөлт бүртгэгдсэний 191 нь хүү, 146 нь охин байна.

Нас баралтын 61 тохиолдол бүртгэгдсэнээс насанд хүрэгчдийн 52 тохиолдол, 0-5 хүртэлх насны хүүхдийн 7 эндэгдэл Төв, Говь-Алтай, Орхон, Баян-Өлгий, Хэнтий, НЭМГ болон ЭХЭМҮТ-д, 5-19 насанд хоёр тохиолдол гарсан байна.

Нийтийг хамарсан ноцтой тохиолдол /гэмтэл, бэртэл, түлэгдэлт, хоолны болон архины хордлого гэх мэт 4 тохиолдол 2018 оны долоодугаар сарын 11-ний өдөр /Орхон аймагт 2, Дорноговь аймагт 1, Өвөрхангай аймагт 1/ тус тус бүртгэгдсэн, долоодугаар сарын 12-15-ны хооронд дахин бүртгэгдээгүй байна.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Баяр наадмын үеэр 336 эх амаржиж, 191 хүү, 146 охин мэндэлжээ   
Үзсэн: 701 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй