Шууд Chart

Б.Амина их мастер цолны болзол хангажээ

2018-07-17 14:35:19

Румын Улсад зохион байгуулагдсан Дэлхийн шатрын холбооны их хурлаар Монгол шатарчин эмэгтэйчүүдийн их мастер цолны болзол хангасныг албан ёсоор баталлаа.

Эл амжилтын эзнээр Дорнод аймгийн харьяат, “Их мастер” клубын шатарчин, 17 настай Батцоожийн Амина болжээ.

Тэрбээр их мастер цол авсан Монголын ес, эмэгтэйчүүдээс тав дахь шатарчин болсон байна.

Түүнээс өмнө Монгол Улсын гавьяат тамирчин Т.Батчимэг, Б.Мөнгөнтуул, залуу шатарчин А.Энхтуул, Д.Номин-Эрдэнэ нар дээрх цолыг хүртэж байв.

Өнгөрсөн онд Монголд зохион байгуулагдсан Зүүн Азийн АШТ-д түрүүлсэн Б.Амина сүүлийн хоёр жил дараалан насанд хүрэгчдийн улсын аваргын шигшээ тэмцээнд өрсөлдсөн.

Тэрбээр өсвөрийн УАШТ-ий нэг алт, гурван мөнгөн медаль хүртсэн ажээ. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Б.Амина их мастер цолны болзол хангажээ  
Үзсэн: 1432 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
nevenka [178.33.194.xxx] 2018-08-01 16:50
Бид бага хүүтэй зээлийг санал болгодог. Бид санхүүгийн хэрэгцээтэй хүмүүст зээлээ санал болгодог   Би бага хүүтэй зээл, зээлийн компанийг эзэмшдэг Зээлийн Санхүүгийн Зээлийн Корпорацитай. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу: https://www.creditsfinances.com/en/

Бидэнтэй нэгдээрэй