Шууд Chart

Монголын хоккейн спортын түүхэнд баярын өдөр тохиов

2018-07-17 15:15:59

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Монгол улсад өвлийн спорт, тэр дундаа хоккейн спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа дараах нэр бүхий тамирчдыг шагнаж урамшууллаа.

  1. Монголын анхны хоккейн гавьяат дасгалжуулагч цолоор Б.Доржпалам. Буриад улсын биеийн тамирын гавьяат ажилтан.
  2. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Б. Жавхлан. Монголын хоккейн холбооны Ерөнхийлөгч.
  3. -Алтан гадас одон - Ж.Баярсайхан ОУХМ.
  4. -Алтан гадас одон -  Б.Мөнхболд ОУХМ.
  5. -Алтан гадас одон -  Г.Тамир ОУХМ.
  6. -Алтан гадас одон -  И. Алтангэрэл ОУХМ.

“Манай улсад хоккейн спорт үүсч хөгжөөд 60 гаруй жилийг ардаа үдсэн. 2018 онд бид Азийн аварга хэмээх нэр хүндтэй цомыг хүртсэн. Энэ удаагийн төрийн шагнал нь Монголын хоккейн холбоо, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, нийт тамирчид, энэ спортыг шимтэн сонирхогч хэн бүхэнд маш том урам зориг өгсөн явдал боллоо” гэдгийг МХХ-ын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Б.Жавхлан онцлон хэлж байв.

Дашрамд дуулгахад, Монголын хоккейн холбооны санаачилга, зүтгэлээр манай улсад өвлийн спортын битүү ордон барьж байгуулах ажил яриа хэлэлцээрийн шатандаа явж байгаа юм.

Монголын үндэсний хоккейн шигшээ багийн олон улсад гаргасан амжилтууд:

-Азийн шайбтай хоккейн Challenge Cup цомын тэмцээний. 4-н хүрэл (2013-2016), мөнгө (2017), алт (2018)

-Бөмбөгтэй хоккейгоор Азийн өвлийн наадмаас мөнгө (2011), Дэлхийн аваргын Б бүсийн хүрэл медаль (2017).

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын хоккейн спортын түүхэнд баярын өдөр тохиов  
Үзсэн: 1501 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Nevenka [178.33.194.xxx] 2018-08-01 16:50
Бид бага хүүтэй зээлийг санал болгодог. Бид санхүүгийн хэрэгцээтэй хүмүүст зээлээ санал болгодог   Би бага хүүтэй зээл, зээлийн компанийг эзэмшдэг Зээлийн Санхүүгийн Зээлийн Корпорацитай. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу: https://www.creditsfinances.com/en/

Бидэнтэй нэгдээрэй