Шууд Chart

"Out of paradise" кино "Best Feature Golden Goblet" шагнал хүртэв

2018-07-18 09:03:23

БНХАУ-ын Шанхайн олон улсын XXI кино наадмын дээд шагнал болох "Жиньжүе" шагнал гардуулах ёслолын ажиллагаа болж, Монгол, Швейцарийн хамтарсан "Out of paradise" кино шилдгийн шилдгээр  шалгарч,  "Best Feature Golden Goblet" шагнал хүртэв.

Уг киноны найруулагчаар Ч.Батбаяр ажиллаж, гол дүрийн жүжигчин Г.Эрдэнэцэцэг нарын хамт шагналыг гардан авчээ.

Жүжигчин Г.Эрдэнэцэцэгийн хувьд өмнө нь "Ороолон", "Хөгжилтэй гэр бүл" олон ангит уран сайхны кино, "Хунгийн сүүлчийн дуу" зэрэг кинонд гол болон туслах дүр бүтээжээ.

Энэ жилийн Шанхайн олон улсын кино наадамд дэлхийн 108 улс орны  3447 кино оролцсон байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Out of paradise" кино "Best Feature Golden Goblet" шагнал хүртэв  
Үзсэн: 1422 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй