Шууд Chart

Хятадын өр өсөв

2014-01-03 13:37:28

 Хятадын Засгийн газрын дотоод өрийн хэмжээ 17,7 их наяд юаньд /2,9 их наяд ам.доллар/ хүрч, гурван жилийн өмнөхтэй харьцуулахад 70 хувиар өссөн тооцоо гарчээ. Засгийн газрын харьяа зарим байгууллага өмнөх өрөө тэглэхийн тулд дахин шинэ зээл авсан байж болзошгүй байгаа аж. Ингэснээр дотоодын нийт өр нь ДНБ-ий 58 хувьтай тэнцэж байгаа гэнэ.
 
 Энэхүү үзүүлэлт нь дэлхийн эдийн засгийнхаа хэмжээгээр 3-рт бичигддэг Япон болон Грек улсын нийт өрийн тэн хагастай тэнцэж байгаа юм байна. Дэлхийн санхүүгийн хямралын дараа тус улс эдийн засгийн өсөлтийн хурдаа хадгалахын тулд Засгийн газрын байгууллагуудаараа дамжуулан дотоодын банкуудаас их хэмжээний зээл авсан байна. Хятадын төв банк Засгийн газар дотоод өрийн асуудлаа цэгцэлж, санхүүгийн эрсдлийн эсрэг хамгаалах арга хэмжээ авахыг удаа дараа шаардсаар байгаа ажээ.
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Хятадын өр өсөв   
Үзсэн: 1037 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй