
АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотноо “Майкал Винсента” академид нүүр будалтаар ажилладаг О.Ононтунгалаг гэх Монгол эмэгтэй Холливудын ододтой хамтран ажиллаж байгаа билээ.
Тэрбээр Ирина Шейк, Крис Браун, Гакки Мейн, Женнифер Лопесийн хуучин найз залуу болох Каспер Смарт, Кайли Женнер, “Black eyed peas” хамтлагийн гишүүн Apl de Ap, реппер G-Eazy, Cardi B, French Montana,Meghan Trainor нартай хамтран ажиллаж нүүр хувиргалтыг хийсэн юм.
Тэгвэл энэ удаад алдарт дуучин, жүжигчин Женнифер Лопесийн клипинд тоглосон хүмүүсийн нүүр хувиргагчаар ажиллажээ.
Энэ талаар инстеграм хуудасдаа “Миний ажиллаж үзэхийг хүсдэг мөрөөддөг хүмүүс тийм ч олон байдаггүй. Гэхдээ тэдний нэг бол яах аргагүй Жило байсаар ирсэн. Яг нэг жилийн өмнө Касперийн нүүр будалтыг хийж эхлэхдээ түүнтэй ажиллах өдөр ирнэ гээд фэйсфүүкдээ бичиж байснаа санаж байна. Гэтэл тэр мөрөөдөл минь бага ч гэсэн биелж байна. Өөрийнх нь будалтыг хийгээгүй ч клипэнд нь хамт орсон хүмүүсийг будлаа. “Star shock”-нд орж байсан уу гэж хүмүүс маш их асуудаг. Би уг нь гайгүй л байдаг. Гэхдээ анх удаа жинхэнэ “Од” хүмүүсийг хараад ухаан алдах дөхлөө. Женнифер Лопес бол үнэхээр гайхамшигтай хөдөлмөрч, биеэ дэндүү сайхан авч явдаг гялалзсан эмэгтэй байна. Миний төсөөлж байснаас 200 хувь сэтгэлд хүрсэн сайхан өдөр байлаа. Түүний шинэ дуу удахгүй гарахаар хуваалцъя. “Behind the scenes”- д хэд хэд орж гарсан байх. Тэсэн ядан хүлээж байя” хэмээжээ.


О.Ононтунгалаг: Женнифер Лопес үнэхээр гайхамшигтай эмэгтэй | ||
Үзсэн: 1016 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.