
Өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газар, Иргэний танхимаас зохион байгуулсан Шилэн дансны тухай хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг боллоо. Шилэн дансны тухай хуулийн зорилго нь төсвөөс санхүүжих аливаа байгууллагын нягтлан бодох бүртгэл, тайлан тооцоо нь ил байж, ямар албан тушаалтан хэзээ юунд хэдэн төгрөг зарцуулсан талаар тухайн байгууллага өөрийн сайт болон интернэт хуудсанд тавьж үүнийг нь сонирхсон хүн бүхэн орж үзэх боломж бүрдүүлэх тухай аж. Энэхүү ажлын хүрээнд Шилэн дансны тухай, Төрийн сонгогдсон болон томилогдсон албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай, Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай гэсэн гурван хуулийн төслийг өргөн барихад бэлэн болгоод байгаа аж
Байгууллага бүр шилэн данстай болно | ||
Үзсэн: 988 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.