Шууд Chart

Ерөнхий сайдыг шалгуулах хүсэлтийн хариуг өгчээ

2014-01-03 15:28:29

Өнгөрсөн оны 11 сард иргэн Т.Сайнжаргал Ерөнхий сайд Н.Алтанхуягийг Монгол Улсын 2013 оны Улсын төсвийн гүйцэтгэлийн хүрээнд МУ-ын Ерөнхий сайдын багц 50 тэрбум төгрөгөөс “Бумбардай” есөн цуврал ном бүтээх ажилд нийт 255 сая 600 мянган төгрөг, “Эх хэлний эзэд” медиа хөтөлбөр хэрэгжүүлэхэд 293 сая 22 мянган төгрөг буюу нийтдээ 500 гаруй сая төгрөгийн зарцуулалт хууль бус байж болзошгүй гэсэн үндэслэлээр АТГ-т шалгуулах хүсэлт гаргасан билээ. Харин АТГ-аас Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зарцуулсан хөрөнгө нь хууль зөрчөөгүй тул хэрэг үүсгэх шаардлагагүй гэж үзсэн юм.

Тэгвэл иргэн Т.Сайнжаргал УИХ-ын дарга З.Энхболдод энэхүү хүсэлтийг мөн гаргасан байна. Ерөнхий сайд Н.Алтанхуягийг иргэн Т.Сайнжаргал төсвийн мөнгийг хууль бусаар зарцуулсан гэсэн үндэслэлээр АТГ-т шалгуулах хүсэлт гаргасан.


 

Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Ерөнхий сайдыг шалгуулах хүсэлтийн хариуг өгчээ   
Үзсэн: 1439 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-01-03 22:28
сайнжаргалаа ард түмэн лав чамд итгэхгүй ядаж төрийн албанд нэр төртэй ажиллаж үзэх хэрэгтэй ш дээ сайнжаргал гуай чамайг мэднэ ш дээ
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-01-03 22:26
ардын намаа шинэчлэхгүй юу балайраад яваад байгаа юм энд тэндээс оноо цуглуулна гэж бодоод яваа юмуу
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-01-03 22:25
ерөнхий сайдаа наад сайнжаргал чинь бага хэмжээний шоучин гаршүү
112.72.11.xxx [112.72.11.xxx] 2014-01-03 18:28
tenegt

Бидэнтэй нэгдээрэй