
Төрийн их тахилгат Алтан дарь овооны их тахилга энэ сарын 27-29-нд Сүхбаатар аймгийн Дарьганга суманд болохоор тов гарав. Төрийн их тахилгыг энэ жил Ерөнхийлөгчийн зарлигаар дөрөв дэх удаагаа тахихдаа Алтан овоог анх тахисны 105 жилийн ойтой хамтатган зохион байгуулахаар болсон байна.
Алтан дарь овооны их тахилгын үндэсний бөхийн барилдаанд Улсын аварга Н.Батсуурь барилдахаар болжээ.
Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадамын хүчит бөхийн барилдаанд ес даван түрүүлж, улсын аварга цол хүртсэн Н.Батсуурь Сүхбаатар аймгийн Онцгой байдлын ерөнхий газарт харьяалагддаг билээ.
Увс аймгийн Ховд сумын харьяат, “Хемон констракшн” ХХК, “ТЭЦ-3” ТӨХК, Сүхбаатар аймгийн ОБЕГ-ын бөх Н.Батсуурь тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой бөхчүүд Алтан дарь овооны их тахилгад зориулсан барилдаанд барилдахаар болжээ.
Энэ жил Сүхбаатар аймгийн бөхчүүдээс Ш.Мөнгөнбаатар улсын харцага, Б.Батжаргал улсын начин цол хүртсэн юм.
Алтан дарь овооны их тахилга энэ сарын 27-29-нд болно | ||
Үзсэн: 917 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.