![](/uploads/201401/news/thumb/be643774049f2f61023b350ce4c2bee5_x3.jpg)
ОХУ-ын Статистикийн газраас 2013 онд инфляци 6,5 хувьд хүрсэн нь урьдчилан тооцоолж байснаас нэмэгдсэн хэмээн үзжээ. 12 сард өргөн хэрэглээний барааны үнэ 0,5 хувиар өсчээ. Тус улсын 271 хотод 64 төрлийн өргөн хэрэглээний барааны болон үйлчилгээний үнэд судалгаа хийхэд үнэ 0,5 хувиар өссөн гэх судалгаа гарсан аж. ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамнаас өнгөрсөн онд инфляци 6-6,2 хувьтай гэж тооцоолсон байна. Эл тооцоог хийхэд эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн хэлбэлзлийг тооцжээ.
ОХУ-д өргөн хэрэглээний барааны үнэ өсч байна | ||
Үзсэн: 1089 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.