Шууд Chart

Доктор Мариа-Катарина Лангийг Монгол Улсын соёлын элчээр томилов

2018-07-25 14:36:49

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон Бүгд Найрамдах Австри Улсын иргэн Мариа-Катарина Лангд Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг өнөөдөр гардуулж өгөв.

Доктор Мариа-Катарина Ланг нь Монгол судлал тэр дундаа Европын зарим оронд хадгалагдаж буй монголын эртний эд өлгийн зүйлсийн судалгаагаар 23 жил дагнан ажиллаж байгаа монгол судлаач, эрдэмтэн юм.

Доктор Мариа-Катарина Ланг хилийн чанадад монгол судлалыг хөгжүүлэх, монгол судлалаар дамжуулан Монголын түүх, соёлыг олон улсад таниулах, монгол угсаатны зүйн эд өлгийн цуглуулга болон соёлын чиглэлээр олон улсын бага хурал, лекц семинар, хамтарсан үзэсгэлэн зохион байгуулах зэрэг ажлуудыг ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж буйгаа уулзалтын үеэр илэрхийлэв.


Доктор Мариа-Катарина Лангийг Монгол Улсын соёлын элчээр томилов  
Үзсэн: 962 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй