Шууд Chart

Үнэт цаасны мэргэжилтнүүд 200.000 төгрөгөөр сурна

2014-01-06 08:49:18

Санхүүгийн Зохицуулах Хороо, Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо /МҮЦАЭХ/ хамтран Үнэт цаасны зах зээлд ажил үйлчилгээ явуулах мэргэжилтэнг аттестатчлах сургалтыг 1 сарын 13-17-ны хооронд зохион байгуулах гэж байна. Уг сургалтад 2010 оны 12 дугаар сарын 09-ний өдөр үнэт цаасны зах зээлд мэргэжлийн ажил, үйлчилгээ явуулах эрх авсан нэр бүхий мэргэжилтнүүд хамрагдахаас  гадна ижил төрлийн үйлчилгээ эрхэлдэг  мэргэжилтнүүд МҮЦАЭХ-нд бүртгүүлснээр хамрагдаж болох ажээ. Уг сургалтын төлбөр нь 200.000 төгрөг бөгөөд бүртгүүлэхдээ тэмдэгтийн хураамж болох 33.000 төгрөгийг нэмж төлөх аж.

Нийтэлсэн: О.Энхмаа

Үнэт цаасны мэргэжилтнүүд 200.000 төгрөгөөр сурна  
Үзсэн: 1038 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй