![](/uploads/201307/news/thumb/4c2b032e0e71adc507bfa2ea635530b2_x3.jpg)
Маргааш АНУ-ын тусгаар тогтнолоо зарласан өдөр
Маргааш буюу 1776 оны 7-р сарын 4-ний өдөр АНУ тусгаар тогтнолоо зарлаж энэ өдрийг бүх нийтээрээ амардаг үндэсний өдөр болгон зарлажээ. Тусгаар тогтнолын өдрөөр том хэмжээний салют буудуулж, парад жагсан, аялал зугаалга, концерт, бэйсболын тоглолт, гэр бүлийн уулзалтууд, улс төрийн илтгэлүүд зэрэг, хувийн болон улсын түвшинд олон арга хэмжээ зохион байгуулагддаг. Энэ баярыг тэмдэглэхдээ ихэвчлэн гэр бүлээрээ аялал зугаалага хийж, томоохон парад жагсаалд оролцон, ингэхдээ хүмүүсийн хувцас, талбайн гоёл чимэглэл зэрэг нь Америк улсын төрийн далбааны өнгө болох улаан, цагаан, цэнхэр өнгө голлоно. Энэ баяраар салют буудсаны дараагаар төрийн дуулал болон эх орноо хайрлан хүндэтгэсэн бусад дуунууд эгшиглэнэ. Зарим дууны шүлэг нь 1812 оны Хувьсгалын дайныг санагдуулам байдаг.1776 оны 6 сард Виржиниагийн Ричард Хэнри Лигийн танилцуулсан тусгаар тогтнолын тогтоолыг “Эх газрын Конгресс” зөвшөөрөхөөр санал хураах үед 13 колони орон 1776 оны 7 сарын 2-ны өдөр “Их Британийн Нэгдсэн Вант” улсаас хууль ёсны дагуу тусгаарлагдсан. Санал хураалтын дараа Конгресс өөрсдийн анхаарлыг “Тусгаар тогтнолын тунхаглал”-д хандуулсан бөгөөд удаан мэтгэлцэж ярилцсаны эцэст 7 сарын 4-ний өдөр хүлээн зөвшөөрчээ.
Онцолж хэлэхэд энэ өдрийг тохиолдуулан Монгол дахь АНУ-ын элчин сайдын яам ажиллахгүй юм байна.
Маргааш "АНУ" тусгаар тогтнолоо зарласан өдөр | ||
Үзсэн: 1477 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.