
Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн боловсролын газраас зарим төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байранд сонгон шалгаруулалтын хууль эрх зүйн шалгалтад тэнцсэн иргэдээс дараагийн шатны шалгаруулалт болох заах арга-ур чадвар, байгууллагын хөгжлийн хөтөлбөр, ярилцлага болон ерөнхий үнэлгээгээр шалгалт авах аж. Шалгалт өнөөдрөөс эхлэн ирэх Пүрэв гараг хүртэл үргэлжлэх бөгөөд Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд 14, цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд 9, нийт 23 ажлын байранд сонгон шалгаруулалт хийх юм байна.
ЕБС-ийн захирлуудыг сонгон шалгаруулна | ||
Үзсэн: 1196 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.