Шууд Chart

Цас орсноос 15 хүн амиа алдав

2014-01-06 09:31:27

АНУ-ын зүүн хойд мужаар их хэмжээний цас орсны улмаас ослоор амиа алдсан хүний тоо 15 болжээ. Тухайлбал, Нью-Йорк мужид Альцгеймерийн өвчтэй нэгэн эмэгтэй осгосон байна. Тиймээс тус мужид онцгой байдал зарлаж, мужийн захирагч оршин суугчдыг онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг зөвлөв. Одоогийн байдлаар Нью-Жерси, Мичиган, Массачусетс, Кентуки, Индиану, Иллинойс зэрэг мужуудад цас үргэлжлэн орсоор байгаа гэнэ.   
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Цас орсноос 15 хүн амиа алдав   
Үзсэн: 1158 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй