Шууд Chart

Олон улсын биеийн тамирын дасгалжуулагч нарын сургалтад оролцов

2018-08-09 09:12:49

ХБНГУ-ын Лайпциг хотын Их сургуулийн Спортын шинжлэх ухааны факультетээс жил бүр зохион байгуулдаг Олон улсын биеийн тамирын дасгалжуулагч нарт зориулсан курсын төсгөлтийн баяр 2018 оны 7 дугаар сарын 31-нд болов.

Энэ удаад 35 орны 68 хүн, 5 сарын турш үргэлжилсэн курст хамрагдсан ба Монголын ширээний теннисийн холбооны менежер, дасгалжуулагч Хасбаатарын Одбаяр оролцож төгсөв. Монгол Улсаас 2 жилийн өмнө усан спортын дасгалжуулагч 1 эмэгтэй хамрагдаж байжээ.

Тус факультет 1964 оноос жил бүр Олон улсын дасгалжуулагч нарын курсыг зохион байгуулж байгаа бөгөөд 1991 оноос ХБНГУ-ын Засгийн газрын Соёл, боловсролын гадаад бодлогын хүрээнд Холбооны ГХЯ-ны санхүүжилтээр зохион байгуулах болжээ. Ази, Африк, Европ, Латин Америкийн 150 гаруй улсын 5000 гаруй оролцогчид хамрагдаад байгаа юм байна.

Цаашид Монгол Улсаас уг сургалтанд хамрагдах боломжтой бөгөөд мэдээллийг http://itk.spowi.uni-leipzig.de/en/courses/ веб хуудаснаас үзнэ үү.


Олон улсын биеийн тамирын дасгалжуулагч нарын сургалтад оролцов  
Үзсэн: 977 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй