Шууд Chart

Нарангийн энгэрийн хог ангилах үйлдвэрийг өргөтгөнө

2014-01-06 12:41:23

Өнгөрсөн оны 11 дүгээр сард НИТХ-аас Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилтыг баталсан билээ. Зорилтод нийгэм эдийн засгийн асуудлыг тусгасан бөгөөд тухайлбал хот тохижилтын цэвэрлэгээ, арчилгааны тусгай зориулалтын машин, механизмыг шинэчлэх ажлыг үргэлжлүүлэх, Нарангийн энгэрийн хог ангилах ялгах үйлдвэрийг өргөтгөн, үйл ажиллагааг нь сайжруулах, хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэсэн зорилтуудыг дэвшүүлжээ. Мөн МУ-ын Засгийн газрын шийдвэрийн дагуу арьс шир, ноос ноолуурын анхан шатны боловсруулах үйлдвэрүүдийг хотоос нүүлгэн шилжүүлэх ажлыг ҮХАА-н яамтай хамтран эхлүүлж, агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах зорилгоор бохирдол үүсгэдэг байгууллагууд, төвлөрсөн захуудыг хотоос гаргах асуудлыг судалж, шаардлагатай бол НИТХ-аар шийдвэрлүүлэх, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй барилгын материал, авто машины зах, хүнс, хөнгөн үйлдвэрүүдийн байршилд дахин төлөвлөлт хийхээр тусгасан байна.

Нийтэлсэн: О.Энхмаа

Нарангийн энгэрийн хог ангилах үйлдвэрийг өргөтгөнө  
Үзсэн: 1180 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй