“Шинэ төмөр зам” төслийн техникийн зураг төсөл боловсруулалт, судалгааны ажлын гүйцэтгэл өнгөрсөн долоо хоногийн байдлаар 78 хувьд хүрчээ. Тус төслийн техникийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх компанийг сонгон шалгаруулах тендерт гадаад, дотоодын 16 компани оролцсон.
Үүнээс Япон улсын “Ниппон Коэй” компани шалгарч, зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулан ажиллаж байгаа. Тодруулбал, энэхүү төмөр замын хоёр дугаар үе шат болох Тавантолгой-Чойбалсан-Эрээнцав, Хөөт-Бичигт, Хөөт-Нөмрөг чиглэлд барих төмөр замын техникийн зураг төслийн боловсруулалт, судалгааны ажлыг тус компани хийж байгаа юм.
“Шинэ төмөр зам”-ын судалгаа 78 хувьтай байна | ||
Үзсэн: 979 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.