Шууд Chart

Сайхан бичигтнүүдэд Ерөнхий сайд шагнал гардууллаа

2014-01-06 15:04:13

Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг” сонины газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн-2013”  уралдааны шилдгүүд тодорчээ. 17 дахь жилдээ зохион байгуулсан энэхүү уралдаанд 1000 гаруй хүн оролцсон бөгөөд өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг шилдгүүдийн шагналыг гардууллаа. Энэхүү уралдаан нь ерөнхий боловсролын сургуулийн 11 дүгээр анги, мэргэжлийн багш нар, насанд хүрэгчид, сурагчид болон уран бичлэг гэсэн төрөлд шилдгүүдийг шалгаруулсан бөгөөд 11 дүгээр ангийн ангилалд түрүүлсэн 4 сурагч МУИС, МУБИС-д Засгийн газрын 100 хувийн тэтгэлгээр 4 жил суралцах урилга гардан авчээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

Сайхан бичигтнүүдэд Ерөнхий сайд шагнал гардууллаа  
Үзсэн: 974 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй