
ОХУ-ын Москва хотноо “Россия-1” телевизийн "Гайхамшигт хүмүүс" /Удивительные Люди/ нэвтрүүлэгт Гиннесийн рекорд эзэмшигч, ой тогтоолтын дэлхийн аварга, ОУИМ Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар оролцож, оюуны нөөц боломж хязгааргүй гэдгийг харуулж Оросуудыг гайхшруулжээ.
Тус нэвтрүүлэг есдүгээр сард гарах учир цацагдахаас нь өмнө студид зураг авах, бичлэг хийх хориглосон байна.
Тэд 1200 ширхэг сарнайг есөн минутад тогтоож алдаагүй хэлэх, ганцхан цэцгийн өнгийг сольсны дараа тамирчид маань тэр цэцгийг олох даалгаврыг ердөө тавхан минутад тодруулжээ.
Дашрамд дурдахад тус нэвтрүүлгийн дараагийн улирлын эхний дугаарт Монголын Оюун Ухааны Академийн Захирал Х.Хатанбаатар "Математикийн гайхамшиг"-ийг үзүүлэхээр уригджээ.
Ой тогтоолтын дэлхийн аварга охид Оросуудыг гайхшруулжээ | ||
Үзсэн: 1126 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.