Шууд Chart

Шүүх 90 нэхэмжлэлийг үндэслэлтэй гэж үзжээ

2014-01-07 09:16:46

Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхим өнгөрсөн 2013 онд 759 хэргийг  хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэнээс 124 нь  хөдөлмөрийн эрх зүйн маргаан  байсан байна. Дээрх 124 хэргийн нэхэмжлэл бүгд “ажлаас үндэслэлгүй халагдсан” агуулгатай   бөгөөд  72.5 хувь буюу 90 нэхэмжлэлийг шүүх  үндэслэлтэй гэж үзэж,  ажилтныг хуучин эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөх олговрыг ажил олгогчоос гаргуулан ажилтанд олгохоор шийдвэрлэжээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

Шүүх 90 нэхэмжлэлийг үндэслэлтэй гэж үзжээ  
Үзсэн: 992 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй