
Индонез Улсын Жакарта, Палембан хотод үргэлжилж буй 18 дахь удаагийн Азийн наадмын гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Дөнгөж сая туялзуур сэлэмний тамирчин Б.Гэрэлмаа эхний тойрогт олимп, ДАШТ-ий мөнгө, Азийн АШТ-ий хоёр алт, гурван мөнгөн медальтай, БНСУ-ын тамирчин Ч.Ижёныг 5:3-аар ялж, элэг нэгт түмнээ баярлууллаа.
Мөн удаах тойрогт Флиппиний тамирчинг 5:1-ээр хожсон юм.
Улсын дөрвөн удаагийн аварга тэрбээр Инчоны Азийн наадамд шилдэг наймд шалгарч байсан юм.
Аваргыг ялж аварга болдог шиг түүнд алтан медаль хүртэхийг хүсэн ерөөе.

Б.Гэрэлмаа эхний хоёр тойрогтоо ялалт байгууллаа | ||
Үзсэн: 1378 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.