
Дэлхийн хамгийн урт буюу Монголын тал нутгаар 1000 километрийг морьтой туулах уралдаанд Их Британи эмэгтэй Аннебел Нейшам өөрийн хамтрагч Австрали иргэн Адеран Корбийн хамт түрүүлжээ.
Тэд Монголын хүнд цаг агаарын нөхцөлд долоон өдрийн турш 1000 километрийг туулж ялалт байгуулжээ. Тэмцээн энэ сарын 10-ны эхэлсэн байна.
Аннебел, Адеран нар өдөр бүр 13-15 цагийг морин дээр өнгөрөөж, 34 километр тутамд морьдоо сольсон аж. Аннебелийн өгүүлснээр араншинг нь мэдэхгүй 30 мориор явах нь энэ тэмцээний хамгийн хүндрэлтэй хэсэг байсан гэнэ.
Энэхүү уралдаан нь XIII зуунд байлдан дагуулж байсан Чингис хаан болон түүний цэргүүд хэрхэн морьтойгоо дэлхийн талыг эзэлж, хэдэн мянган километр аялсныг биеэрээ мэдрэх сонирхолтой, морин спортын тамирчдын дундах хамгийн нэр хүндтэй тэмцээн юм.
Жил бүр болдог энэ уралдааныг оролцогчдын талаас илүү хувь нь барианд оролгүй шантран тэмцээнээс гардаг учир барианд орж, ‘Mongol Debry’-г дуусгана гэдэг бол морин спорт сонирхогчдын хувьд маш том амжилт аж.



Монголд болсон дэлхийн хамгийн урт морин уралдаанд британи бүсгүй түрүүлжээ | ||
Үзсэн: 980 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.