
Азийн наадмын байт харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан recurve төрөлд Монголын тамирчдаас хамгийн өндөр амжилтыг Б.Урантунгалаг үзүүллээ.
Тэрбээр 642 оноогоор 20 дугаар байрт орсон бол А.Энхтуяа 621 оноогоор 32, Д.Мирослава 619 оноогоор 35, Н.Ариунбилэг 613 оноогоор 41 дүгээр байрт тус тус шалгарав.
Тус төрлийн алтан медалийг БНСУ-ын Кан Чэ Ён 681 оноогоор хүртэж, Азийн наадмын дээд амжилтыг тогтоосон юм.
Нутаг нэгт харваачдаасаа Б.Урантунгалаг хамгийн өндөр амжилтыг үзүүлэв | ||
Үзсэн: 1141 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.