Япончууд далайн бүтээгдэхүүнээрээ дэлхийд дээгүүрт ордог улсын нэг. Энэ ч утгаараа тус улсын далайн бүтээгдэхүүний зах дээр энэ онд баригдсан хамгийн том туна загасны дуудлага худалдаа болжээ. Энэ загасны жин нь 230 кг бөгөөд Токиогийн төвд дээд зэрэглэлийн зоогийн газартай Кэши Кимура хэмээх эр 70 мянган доллараар худалдаж авчээ.
Тус улсын хувьд ийм том загас ховор баригдддаг байна. Тухайлбал, хамгийн анхны аварга туна загасыг 1986 оны дөрөвдүгээр сард барьж байсан бөгөөд 496 кг болж байсан юм. Мөн 2010 онд аварга туна загас 445 кг татаж байсан бөгөөд 3.2 сая иен буюу 36,700 ам.доллараар зарагдсан гэнэ шүү.
Аварга туна загасыг дуудлагаар худалдааллаа | ||
Үзсэн: 1180 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.